Тавтай морилно уу!

Та бүхэнд дэлхий болон монголд байх сонин хачин буюу сонирхолтой зүйлүүдийг танилцуулах болно.

2014-05-19, 20:09

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №1

Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газраас хориглосон гэхэд итгэмээргүй зарим нэг хоригийн тухай сонирхуулж байна. 

“The Huffingtonpost” сэтгүүлд өгүүлснээр эдгээрээс гадна Хятадад “Жасмин” цэцэг тарихыг, Иранд эмэгтэй хүний зурагтай сэтгүүл, ном худалдаж авахыг, Хятадад “PlayStation” худалдаалах ба тоглохыг нийтээр хориглох жишээтэй.


Жижигхэн хөхтэй “порно” од / Австрали 
“The Australian Sex Party” намын тэргүүн Фиона Паттений мэдэгдсэнээр жижигхэн хөхтэй эмэгтэйчүүдийг насанд хүрэгчдэд зориулсан “порно” кинонд тоглуулахгүй байх болон хөхөө гаргасан зураг авалт хийлгэхгүй байх хуулийн төслийг санаачилжээ. Учир нь жижигхэн хөхтэй эмэгтэйчүүдийн хөхөө ил гаргасан аливаа зураг, дэлгэцийн бүтээл нь бага насны хүүхдийг сексийн зорилгоор ашиглах, хүчирхийлэх үндэс болж байгаатай холбоотой юм байна. Ингээд 2005 оноос хэлэлцэгдэж эхэлсэн энэ асуудал 2010 онд хууль болж хэрэгжсэн бөгөөд олны дургүйцлийг багагүй хүргэсэн шийдвэр байжээ.

Видео тоглоом / Бразил 
Дэлхийн 20 гаруй оронд тухайлсан видео тоглоом тоглохыг хуульчлан хориглосон байдаг бөгөөд Грек л гэхэд 2002 онд ямар ч тоглоом тоглож болохгүй хуулийг гаргаж байсан байна. Энэ нь хууль бус мөрийтэй тоглох явдлыг зогсоох сэдлээр гаргаж байсан хууль юм. Өдгөө Арабын нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос, Герман зэрэг оронд 20 гаруй видео тоглоомыг хориглосон байдаг нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Бразилийн хувьд “Mortal Kombat”, “Grand Theft Auto”, “Counter - Strike”, “Max Payne II”, “Requiem: Avenging Angel”, “Postal II” зэрэг цөөнгүй видео тоглоомоор тоглох хориотой байдаг ажээ.

Эмо стилийн хувцаслалт / ОХУ 
ОХУ-ын засгийн газраас 2008 онд гаргасан шийдвэр ёсоор хөгжмийн Эмо стилиэр хувцаслахыг албан ёсоор хоригложээ. Хуулийн төслийг санаачлагч Игорь Понкины хэлснээр “Эмо урсгал бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн хөгжмийн гаж урсгал юм. Энэ урсгалыг сонсдог, Эмо стилиэр хувцасладаг өсвөр насныхны дунд амиа хорлох явдал хэрээс хэтэрч байгаа учраас арга буюу ийнхүү хориг тавьж байгаа юм. Залуучууд Эмо стилийн дуу хөгжмийг сонсох эрхтэй ч сургууль, засгийн газрын харъяа байгууллагуудаар үйлчлүүлэхдээ энэ төрлийн хувцас өмсөөгүй байх учиртай юм. Эмо стилийн хувцаслалт гэдэгт хар, ягаан өнгийн өмд, цамцнаас эхлээд хөмсгөө сэтлэх, персинг зүүх, хумсаа будах гэхчилэнгийн хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн хэв маяг орно...” гэжээ.

Валентины баяр / Саудын Араб 
Жил бүрийн 02/14-ний өдөр тохиодог Гэгээн хайрын баярыг Иран, Энэтхэг, Малайз, Саудын Араб зэрэг цөөнгүй оронд тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглодог байна. Энэ нь Лалын шашины үзэл баримтлалтай нь холбоотой бөгөөд Лалын шашинд улаан өнгийг нүгэл хилэнцийн өнгө гэж итгэдэг учир энэ өдөр худалдаанд гарсан улаан өнгийн бүх эд зүйлийг худалдахыг хориглох эсвэл хураан авах арга хэмжээг авдаг байна. “CNN” сайтын мэдээлснээр Саудын Арабын эрх бүхий байгууллагынхан 02/12-ны өдрөөс эхлэн зах дэлгүүрээр шалгалт хийж эхлэх бөгөөд Валентины баяраар худалдаалагдах магадлал бүхий улаан өнгөтэй бэлгийн хайрцаг, чихмэл баавгай, улаан сарнай гээд улаан гэсэн бүхнийг хураахыг шаарддаг ажээ.

Хүүхдийн нэр / Дани 
Дэлхийн цөөнгүй оронд шинээр мэндэлсэн нярай нартаа ямар нэр өгч болох болохгүйг зааварчилсан гарын авлагыг худалдаанд гаргасан байдаг бөгөөд эдгээр орнуудын нэг нь Дани юм. Данийн засгийн газраас хүүхдэдээ өгч болно хэмээн жагсаасан 24.000 гаруй нэр бүхий номыг худалдаанд гаргасан байх ба жагсаалтад ороогүй нэр өгөхөөр сонгосон тохиолдолд тухайн нэрийг өгч болох эсэхийг зохих байгууллагаар дамжуулан асууж тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог ажээ.

Гар утас / Куба 
Кубын улс төрч Фидель Кастрогийн эрх барьж байсан 1976 - 2008 онд Кубын иргэдэд гар утас хэрэглэх хориотой байжээ. Олон улсын харилцааны ажилтан эсвэл коммунист намын өндөр албан тушаалтай цөөхөн хүмүүс л гар утас хэрэглэдэг байсан явдлыг Раул Кастро 2008 онд цуцалж байсан юм байна. Гэсэн хэдий ч Кубын иргэдийн дунд гар утас хэрэглэх нь одоо ч тийм ч түгээмэл биш байдаг тухай “CNET” сайтад мэдээлжээ. Үүний адилаар Хойд Солонгост ч гэсэн гар утасны хэрэглээг хязгаарлаж байсан юм байна.

Илгээх | 91 хүн уншсан | Бичсэн: Nomuna Nona

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

Кока коланы тухай 12 баримт

 Бидний амтархан уух дуртай хийжүүлсэн ундааны нэг бол кока кола билээ. Кока колаг дэлхийн өнцө...

Гиннесийн сонирхолтой дээд амжилтууд

Дэлхийн хамгийн их борлуулалттай бөгөөд тэр хэрээрээ хамгийн их хулгайд алдагддаг ном бол ...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №2

 Өмнөх нийтлэлийнхээ үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.Барууны хэв маягийн “үс засалт...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №1

Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газра...

"Флиндерс чейз" үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 Кенгуру /орчуулбал имж/ гэх зугаатай нэртэй нэгэн арлын баруун хэсэгт Австрали нутгийн хамгийн...

Гайхалтай байгалийн үзэгдэл /зураг/

 Бид бүхний амьдарж буй өлгий эх дэлхий маань өөрөө тэр аяараа гайхамшиг. Дэлхий дахинд өдөр бү...

Дэлхийн хамгийн том гол мөрнүүд

 АМАЗОНК     Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо...

Сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс

Заримдаа бид энгийн амьдралаас уйдах нь бий. Юу ч хиймээргүй санагдаж цагийг хий дэмий өнгөрүүлж бай...

Хамгийн зөрүүд 10 хүн

Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн...

Түүхэн дэх хамгийн өндөр эрэгтэй хүмүүс

Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр биетэй хүмүүсийн биеийн хэт өсөлт нь өнчин тархи...

Санаанд оромгүй тохиолдлууд

 1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн у...

Сайн байна уу?

 Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ 7 хоногийн мэнд хүргэе. Удахгүй та бүхэндээ шинэ сонин сони...



Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 20507 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax