Сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс
Заримдаа бид энгийн амьдралаас уйдах нь бий. Юу ч хиймээргүй санагдаж цагийг хий дэмий өнгөрүүлж байхдаа та цаг явж байгаа шүү гэдгийг мартсан байдаг. Нэг л амьдрах амьдралдаа аливаа зүйлийг туршиж үзэж амьдралын хэв маягаа өөрчлөх нь бидэнд аз жаргалыг магадгүй өгч болох юм. Доорх 9 сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс дунд нийгмийн төлөө өөрийгөө золиослож буй нилээн хэдэн хүнийг уншиж болно. Та супермэн биш байж болно гэхдээ яагаад өөрөө өөрийгөө ялан дийлж өөрийнхөө баатар байж болохгүй гэж?
9. Хятадаас юу ч худалдаж авдаггүй гэр бүл
Энэ нь ямар нэгэн арьсны өнгөөр ялгасан зүйл биш юм шүү. Сара Бонжиорни олон улсын худалдаанаас юм авах дургүй ялангуяа хятад бүтээгдэхүүнүүдийг авдаггүй учир нь тэр бол үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг эмэгтэй юм. 2005 онд тэд Хятдаас Америкт экспортоор орж ирсэн бүтээгдэхүүн худалдаж авчээ. Тэнд бүх зүйл байсан гар чийдэнгээс эхлээд гуталнууд хүртэл. Гэхдээ харамсалтай нь тэд үнэхээр хэврэг бас хуурамч бүтээгдэхүүнүүд байсан болохоор сэтгэл дундуур хоцорчээ. Тэрээр хэлэхдээ "Худалдаа хийхдээ хүмүүс учиртай хийх хэрэгтэйг ойлгосон" гэнэ.
8. 70 гаран жил ус болон хоолгүйгээр Йогаар амьдрагч
Парахайд Жани-гийн энэхүү зүйл нь үнэн юм. Биологаар амьдрагч Жани-г хүмүүс Чанривала Матажи гэдгээр нь илүү сайн мэднэ. Тэрээр 12 настайдаа юм уух болон идэхээ зогсоосон байна. Одоо тэрээр 85 настай ба агуйд даяанчлагч шиг л амьдардаг бөгөөд ихэнх цагаа бясалгал хийж өнгөрүүлдэг юм. Түүнийг судлаж үзвэл хоёр удаа энэтхэгийн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. 2003 он болон 2010 онд ажээ.
Түүний тухай хайж үзвэл тэрээр 2003 болон 2010 онуудад хоёр удаа энэтхэгийн эмнэлэгийн судалгаанд орсон байдаг. Анхны туршилт судалгааг 10 хоногийн турш үргэлжлүүлсэн бол нөгөөхийг нь 15 хоногоор нэмж судалсан байдаг байна. Энэхүү судалгааны явцад тэрээр ямар ч бие засах газаргүй өрөөнд байсан бөгөөд түүнийг зөвхөн хоолойгоо зайлахыг л зөвшшөрсөн юм. Харин эмч нарын хэлж буйгаар тэрээр идэж ч бие засч байгаагүй гэдгийг хоёр туршилтын үед итгэлтэй болсон байна. Гэхдээ энэхүү судалгааны тухай үр дүнг нь одоохондоо ил гаргаж амжаагүй л байна.
Түүний тухай цаашид хүмүүс илүү дэлгэрэнгүй тарааж хүргэх биз.
7. Мөнгөгүй амьдрагч залуу
Даниел Сүэло мөнгөгүйгээр амьдардаг залуу юм. Тэрээр Ютагийн агуйд тэжээлээр хооллож амьдардаг. Тийм ч тухтай биш. Тэр ямар ч бараа болон ямар ч хүнсний хэрэглээ авдаггүй амьдарч байгаа мөн олон нийтийн туслалцаагүйгээр ганцаараа байгаа хэдий ч тэрээр интернэтэд өөрийн гэсэн бас байр суурийг олжээ.. Тэрээр блогоороо дамжуулан өөрийнхөө энэ эрх чөлөөт амьдралыг хүмүүст харуулдаг. Хачирхалтай нь түүний блогын гишүүд түүнийг мөнгөгүүй амьдардаг байж яаж интернэт хэрэглэдэг юм болоо гэж гайхацгаадаг. Та түүнтэй нэгдэх байсан уу?
6. Герман эмэгтэй мөнгөгүйгээр 16 жил амьдарч байна
Хэймари Шэйрмэр бол орчин үеийн капитализмаар амьдрагч эмэгтэй. Түүний гэр бүл Кофений газартай чинээлэг амьдардаг байсан ч дэлхийн 2-р дайны үед бүгд өнгөрчээ. Өөрийнхөө амьдралын туршид дээшилж бас уруудаж явсан амьдрал үзсэн хатагтай юм. Тэрээр 50 гаран настайдаа ямар ч мөнгө болон илүү зардал гаргахгүйгээр амьдрах боломжтой эсэхийг шалгаж үзжээ. Тэр орон сууц болон эд хогшил бүх л зүйлээ орхиж зөвхөн нэг жижиг чемодантай амьдрахаар шийдэв. Тэрээр 16 жилийн туршид заримдаа өөрт байгаа зүйлээрээ хүмүүстэй солилцоо хийж хааяа хог түүж олон нийттэй танилцаж амьдардаг байв.
Түүний баримтат кино байдаг бөгөөд нэр нь "Мөнгөгүйгээр амьдар" гэдэг нэртэй. Өнөө цагт мөнгөөр бүхнийг хардаг болсон аймшигтай нийгэм. Хүмүүсийн тархи толгойд ганцхан мөнгө бодогддог болсон энэ цагт түүний хийж буй зүйлс маш олон хүмүүст хүрч чадсан юм. Баян ядуугийн маш том ялгаа байгаа хэдий ч хүн мөнгөгүйгээр сонирхолтой амьдарч болно гэдгийг олон хүмүүст таниулж амьдрах хүчийг бэлэглээн эмэгтэй юм.
5. Өөрийнхөө шээээр хоол хийгч залуу
Тиймээ чи зөв уншсан тэр үнэхээр өөрийнхөө шээсээр хоол хийдэг юм шүү. Роб Ринехарт гэгч эр бол нэр хүндтэй болж олныг өөр дээрээ татах гэсэн спиритуалист хүн биш юм. Тэр бол дэлхийн өлсгөлөнгийн төлөө тэмцдэгч өөрөөр хэлбэл дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдэхийн тулд сэтгэлээ зориулж яваа эгэл жирийн химич залуу юм.
Тэгэхээр эхлээд тэрээр хүмүүст хямд төсөр, дээр нь шим тэжээл өгч болох хоол хүнсийг хайж эрэлхийлсэн юм. Тэр олон төрлийн туршилт хийсэн ч маш их алдаатай болж байсан. Ингээд тэрээр soylent хэмээх нэгэн хоолыг хийжээ.
Тэр 30 хоног өөрийнхөө хийсэн Soylent хэмээх хоолыг идэж амьдарч үзсэн гэжээ. Гэхдээ хүмүүс түүнд энэ бол үнэхээр тэнэг зүйл гэх мэт урмыг нь хугалсан зүйлсийг хэлэх болжээ. Түүнд энэхүү хоол нь тийм ч муухай санагдаагүй бөгөөд идэж болохоор зүйл гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм. Тэрээр удахгүй энэхүү хоолоо туршиж өөр хүмүүс дээр хэрэглэх төлөвлөгөөтэй байгаад бөгөөд хэрвээ энэхүү хоол нь аюулгүй гэдгийг батлаж үр дүнгээ өгөх юм бол тэрээр Kickstarter хэмээх компанит ажил эхлэхийг хүсэж байгаа ажээ. Үүгээрээ ч сайн үйлсийн аянд зориулж хүмүүст мөнгө олно гэдэгтээ ч итгэлтэй байгаа гэнэ.
4. Чихэрнээс татгалзсан эмэгтэй чихэргүй амьдарч байна.
Чихэр гоё бас амттай гэдгийг та нар мэднэ. Бас заримдаа гэнэт идмээр санагдах ч үе гардаг. Харамсалтай нь энэхүү амттай зүйл маань бидэнд ихэнхдээ хор болдог. Жишээ нь: Чихрийн шижин, хэт таргалалт, шүдний задрал гэх мэт бусад асуудлуудыг бидэнд авчирдаг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ихэвчлэн гоё шошготой хайрцагтай та бидний нүдийг хуурдаг энэхүү зүйл нь бидэнд маш сөрөг зүйлсийг авчирдаг ялангуяа жоохон хүүхдүүдийн эрүүл мэндэд маш муу гэдгийг нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй хэлж байна. 2008 оны 1 сараас эхлэн гэрээр өөрийгөө нууцлан энэхүү амттай чихэр болон элсэн чихэрийн хор уршгийг тайлбарласан бас дээр нь зөвлөмжийн тухай маш олон блог нээж хүмүүст таниулахыг хүсчээ. Тэр бас үүнийг уншиж буй хүмүүст ч гэсэн хандаж уриалж элсэн чихэр болон бусад чихэрний хольцтой зүйлээс татгалзаачээ гэж байна.
3. Нүүдэлчин амьдралаар амьдрагч
26 настай Колин Райт бараг л дэлхийг тойрчээ. Өөрийнхөө блог дээрх санал асуулга дээр тулгуурлан дэлхийн янз бүрийн хэсэг рүү шилжиж нүүдэлчин хэв маягаар амьдарч байгаа ажээ. Нэг жилийн турш цаас хэрэглэхгүй амьдарч түүнчлэн зургаан сарын турш хар юм өмсөж амьдарч байжээ. Түүний гол санаа нь бусдаас өөрөөр бодож сэтгэж амьдардаг хүмүүсийг дэмжих бас шинэ зүйлийг сонирхож аливаа зүйлийг туршиж эрх чөлөөтэй амьдралыг бий болгоход оршдог байна. Түүнээсээ эрч хүч авч олон хүмүүст амьдралын урам зориг хайрладаг энэхүү залуугын блогоор зочилж дараагийн нүүдэл болон байршил гэх мэт зүйлсийг нь уншиж түүнтэй холбоотой байж болох юм. Түүний блогын хаяг http://exilelifestyle.com/
2. Өөрийнхөө амьдралыг туршилт болгодог залуу
A.J Jacobs бол Esquire сэтгүүлд редактор хийдэг залуу юм. Гүн ухаан болон нийгмийн тухай янз бүрийн туршилтыг өөр дээрээ хийж түүнийгээ сэтгүүлдээ нийтэлдэг залуу. Тэр үргэлж өөрөөсөө ер бусын асуултуудыг асуудаг. Жишээ нь: "Би Энэтхэгт төгс амьдарч чадах уу?" "Би өвдвөл эдгэрч чадах уу?" "Би George Washington-н дүрмээр амьдарч чадах болов уу?" гэх зэрэг зүйлсийг асууж түүнийхээ хариултыг олж авдаг юм. Өнгөрсөн цаг хугацаанд тэрээр маш өвөрмөц сорилтуудын талаар дэлгэрэнгүй дөрвөн ном, сэтгүүлийн өгүүлэл бичиж нийтлэгдсэн байна. Түүний хамгийн алдартай нь "Миний амьдрал бол туршилт" юм. Харамсалтай нь түүний эхнэрт түүний ажил огтхон ч таалагддаггүй ажээ.
1. Интернэтгүй бүтэн жил амьдарч буй залуу
Үнэндээ маш олон хүмүүс түүн шиг байхыг хүсдэг. Паул Миллер бол амьдралынхаа ихэнх цагийг интернэттэй өнгөрүүлсэн хүн. Тэрээр хамгийн анх 12 настайдаа интернэтд орсон бөгөөд 15 нас хүрээд веб дизайнераар ажиллах болсон юм. Гэхдээ түүний нас бол одоо 26 Миллер заримдаа бодит орчинг маш их үгүйлдэг. Өдөр шөнөгүй интернэтд суугаад бодит амьдралаас тасарч амьдралаа үрж байгаагаа нэг л өдөр ухаарч өөртөө нэг жилийн амралтыг өгөхөөр болсон юм. Тэрээр интернэтийнхээ кабел болон бүх зүйлийг салгаж бодит амьдралд эргэн ирлээ.
Мэдээж хэрэг эхэндээ түүнд маш хэцүү байсан байж таараа хааяа интернэтийг үгүйлнэ заримдаа интернэтгүй сайхан байгаа юм шиг санагдана. Гэхдээ тэрээр богино хэмжээний баримтат кино үзэж Анхны данстай хүн хэмээх ном уншиж цагийг сайхан өнгөрүүлж байгаа ажээ. Гэсэн хэдий ч энэ нь Паулийн удаан хугацааны туршид хийсэн зүйлс болохоор тэр нэг л өдөр интернэтд орох нь гарцаагүй.
Тайлбар: Маш олон хүмүүс хүнд хэцүү амьдралын хэв маягаар амьдарч байдаг. Эдгээр хүмүүсийн зарим нь бусдад итгэл төрүүлж өөрийгөө нийгмийн сайн сайхны төлөө золиослож байна. Энэхүү мэдээнд ороогүй маш олон хүмүүст үлгэр жишээ болохуйц хүмүүс байдаг жишээлбэл:
Пиеб Бакер /нэг жилийн турш нүүрээ будахгүй явж байна/, Мэг Хоурихан /нэг жилийн турш юу ч худалдаж аваагүй/, Колин Беаван /ямар ч байгаль орчинд хортой зүйлийг хэрэглэхээс эрс татгалзсан/, Морган Спурлок /өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндтйн төлөө сардаа ганц удаа махан хоол иддэг болсон/ гэх мэт маш олон зүйлийг дурьдаж болно. Аливаа зүйлийг муугаар ярих биш сайн талыг нь олж өөрсдөө бас зүтгэж түүнийхээ үр шимийг мэдрэх хэрэгтэй.
Илгээх | 87 хүн уншсан | Бичсэн: Nomuna Nona
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
Кока коланы тухай 12 баримт
Бидний амтархан уух дуртай хийжүүлсэн ундааны нэг бол кока кола билээ. Кока колаг дэлхийн өнцө...
Гиннесийн сонирхолтой дээд амжилтууд
Дэлхийн хамгийн их борлуулалттай бөгөөд тэр хэрээрээ хамгийн их хулгайд алдагддаг ном бол ...
Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №2
Өмнөх нийтлэлийнхээ үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.Барууны хэв маягийн “үс засалт...
Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №1
Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газра...
"Флиндерс чейз" үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Кенгуру /орчуулбал имж/ гэх зугаатай нэртэй нэгэн арлын баруун хэсэгт Австрали нутгийн хамгийн...
Гайхалтай байгалийн үзэгдэл /зураг/
Бид бүхний амьдарж буй өлгий эх дэлхий маань өөрөө тэр аяараа гайхамшиг. Дэлхий дахинд өдөр бү...
Дэлхийн хамгийн том гол мөрнүүд
АМАЗОНК Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо...
Сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс
Заримдаа бид энгийн амьдралаас уйдах нь бий. Юу ч хиймээргүй санагдаж цагийг хий дэмий өнгөрүүлж бай...
Хамгийн зөрүүд 10 хүн
Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн...
Түүхэн дэх хамгийн өндөр эрэгтэй хүмүүс
Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр биетэй хүмүүсийн биеийн хэт өсөлт нь өнчин тархи...
Санаанд оромгүй тохиолдлууд
1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн у...
Сайн байна уу?
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ 7 хоногийн мэнд хүргэе. Удахгүй та бүхэндээ шинэ сонин сони...
Шинэ сэтгэгдлүүд
- Түүхэн дэх хамгийн өндөр эрэгтэй хүмүүс бичлэгт Зочин: Uneheer GAihaltai Ondor WAhaahaa..
- Хамгийн зөрүүд 10 хүн бичлэгт Saruul: Hooh YAmar Sonin yum be Uneheer Sonirholtoi