Тавтай морилно уу!

Та бүхэнд дэлхий болон монголд байх сонин хачин буюу сонирхолтой зүйлүүдийг танилцуулах болно.

2014-04-26, 20:39

Хамгийн зөрүүд 10 хүн

Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн байхад зөрүүд зангийнхаа ачаар ертөнцийг өөрчилсөн нэгэн нь ч байх ажээ. 

Та бүхэнд толилуулж байгаа энэхүү нийтлэлд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн зөрүүд гэгдсэн олны танил зарим хүмүүсийн тухай өгүүлсэн юм. Хамтдаа сонирхоцгооё.


 6f25bfa00e62fcfdbac8aa10d0159ad1

Харри Рэндал Трумэн (1896 - 1980)
Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл зөрүүдэлсээр байсан Харри Рэндал Трумэн бол АНУ-ын түүхэн дэх хамгийн рэлхэг бөгөөд хамгийн зөрүүд оршин суугч байсан юм. "Mount St6 Helens Lodge" амралтын газрын эзэн байсан тэрээр Сент Хеленс галт уулын хормойд орших Спирит нуурын хөвөөнд амьдарч байсан юм. 1980 оны 5 сарын 18-ны өдөр АНУ-ын түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эмгэнэлтэй өдрүүдийн нэг тохиосон нь Сент Хеленс галт уул дэлбэрч цөөнгүй хүний амийг авч одсон явдал байлаа.


Галт уулын дэлбэрэлтийиг урьдчилан таамагласан мэргэжилтнүүд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг өрнүүлсэн ч Харри Рэндал Трумэн явахаас татгалзсан байдаг. Оршин суугаа газраасаа юу ч тохиолдсон явахгүй гэдгээ мэдэгдэж хэвлэлийн онцлох хүнээр нэрлэгдээд байсан гөжүүд буурай АНУ-даа алдаршиж шүтэн бишрэгчтэй болохын сацуу гэрлэх санал тавьсан захидал хүртэл авч байжээ. Хожим түүний чухам яагаад явахгүй гэж зөрөөд байсан шалтгаан нь тэрээр Сент Хеленс ууландаа дэндүү их хайртай байжээ. Түүний тухай маш олон шүлэг дуу байх агаад "St6 Helens" (1981) нэртэй баримтат кино ч хүртэл гарч байсан юм.

1754f4e6ec9de6e49f579971b11d96cb

Хироо Онода (1922 - 2014)
Хироо Онода бол 1945 онд дэлхийн 2-р дайн дуусчихаад байхад хошуучийнхаа өгсөн тушаалыг биелүүлж 29 жилийн турш Филиппиний Лубанг арлын ширэнгээр партизаны дайн өрнүүлж, өстөндөө бууж өгөлгүй "гүрийсээр" байсан эрэлхэг Япон цэрэг юм. 29 жилийн турш Лубанг арлын ширэнгэд амьдарсан тэрээр дайн дууссаныг огт мэдээгүй байсан бөгөөд "Дайсандаа бууж өгч, баригдаж болохгүй!" гэсэн даргынхаа тушаалыг л биелүүлсээр байсан нь энэ юм.

Энэ үүргийг хошууч Танагучи 1944 онд өгснөөс хойш тэрээр 1974 он хүртэл партизаны дайнаа өрнүүлсээр эцэстээ ганцаараа үлджээ. Нэг өдө Онода ойгоор явж байсан нутаг нэгт Япон оюутантай тааралдсан ч дайн дууссан гэдэгт огт итгэхгүй байсан гэдэг. Ингээд тэрхүү оюутан эх орондоо эргэн ирж эрх батигчдад энэ тухай дуулгаснаар хошууч Танагучи Лубанг арал руу явж түүнийг ойгоос гаргаж ирээд "Дайн дууссан.... Япон улс дайнд бууж өгсөн.... Тиймээс ширэнгэн ойдоо бүгж тулалдах тушаалыг цуцалж байна...." гэж хэлэхэд сая нэг итгэсэн байдаг.


Дайн дууссанаас хойш 29 жил өнгөрсөн ч Онода 500 сумтай буу, хэд хэдэн гранат болон самурайн илдээ тун сайтар хадгалсан байжээ. Тэрээр ширэнгээс гарч энгийн амьдралаа эхлүүлсэн ч эх орондоо идээшихгүй байсаар Бразилийг зорьж фермерийн аж ахуй эрхлэх болсон байна. Онода Бразилд гэрлэж, хүүхэдтэй болсныхоо дараа "Хэзээ ч бууж өгөхгүй Миний 30 жилийн дайн" хэмээх ном бичсэн нь эрэлттэй байлаа. Ийнхүү эх орныхоо төлөө үнэнчээр тулалдсаар явсан Япон цэрэг 2014.01.16-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ба түүний түүх дэлхий дахиныг долгилуулсан юм.


f93c7e3fbf6cd48ac09bb0ffaea10352


Дуглас Мак Артур (1880 - 1964)
Орчин цагийн дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай генералуудын нэг бол АНУ-ын цэргийн нэгтгэлийн генерал, НҮБ-ын эвслийн цэргийн командлагч Дуглас Мак Артур юм. Тэрээр дэлхийн 2-р дайн (1939 - 1945), Солонгосын дайны (1950 - 1953) үеэр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, цэргийн гавшгай удирдагч гэдгээ харуулсан нэр хүндтэй генерал байжээ. 

Түүнийг хамгийн зөрүүд хүмүүсийн нэгээр нэрлэх болсон шалтгаан нь Дуглас МакАртур нь өөрийгөө тухайн үеийн АНУ-ын төрийн тэргүүнүүдээс хамаагүй илүү ухаантай гэдэгт итгэсэн явдал байсан юм. Тэрээр АНУ-ын №31 дэх ерөнхийлөгч Херберт Хувер (1874 - 1964), №33 дахь ерөнхийлөгч Харри Трумэн (1884 - 1972) нарыг үл ойшоодог байсан төдийгүй өгсөн тушаалыг нь зөрчиж, хэвлэл мэдээллээр илт заргалддаг байсан гэдэг.


1a089c4d914100bd111ece30dc776e77


Стив Жобс (1955 - 2011)
Технологийн салбарын дэлхийн №1 "apple Inc." компанийг үүсгэн байгуулагч, зохион бүтээгч, маркетер Стив Жобс нь амьдралынхаа эцсийн хормыг хүртэл хэзээ ч санал шүүмжлэл, зөвлөгөө зөвлөмжийг сонсож, хүлээж авч байгаагүй гэдгээрээ хамгийн зөрүүд хүмүүсийн жагсаалтад нэрлэгджээ. Ялангуяа экспертүүдийн өгсөн заавар зөвлөмжийг огт хайхардаггүй байсан тэрээр эсрэгээрээ үгийг нь авч, үйл ажиллагаандаа тусгаж ажилласан бол технологийн салбарын асар хурдацтай хөгжил дэвшлийн үндэс өнөөдөр огт тавигдаагүй байх байсан юм. Стив Жобс бол мэргэжилдээ эзэн болсон салбарынхаа манлайлагч, мэдрэмжтэй зохион бүтээгч төдийгүй зөв хор шартай зүйдэлгүй ертөнцийн суутай нэгэн байсан юм.



63253ab4c85a046d7d5815f651124b68


Эммет Пирсон (1930 - 2013)
83 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Эммет Жон Пирсон нь Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн "The Binnesota Vikings" багийн үнэнч шүтэн бишрэгч байсан гэнэ. Тэрээр багийнхаа 1975 оны ялагдлаас хойш сахлаа ургуулж эхэлсэн бөгөөд багаа "The Super Bowl" тэмцээнд ялалт байгуулахаас нааш сахлаа хусахгүй хэмээн ам гарчээ. Харамсалтай нь түүний дэмждэг багийнхан нь нэг ч ялалт аваагүй байгаа билээ.


Эмметийг сахлаа ургуулах болсонд эхнэр нь дургүй байсан ч тэрээр зөрүүдэлсээр байсан төдийгүй охиныхоо хуримаар ч гэсэн сахлаа хусахаас эрс татгалзсан байдаг гэнэ. Эммет нь таван хүүхдийн эцэг бөгөөд 38 жил сахлаа ургуулсан юм. Түүнийг оршуулах ёслолын үеэр дэмждэг багийнх нь сүлд дууг дуулснаас гадна "The Minnesota Vikings" багийнх нь өмсгөлтэйгөөр хөдөөлүүлжэээ.



8add472a09dd7620fda07ebdc19eecc8


Роберт Мозес (1888 - 1981) 
Роберт Мозесийн ухамсаргүй, зөрүүд үйлдлээс болж Нью Йоркийн Гринвич Виллиж сүйрлийн ирмэгт тулж түүх дурсгалын цөөнгүй газар шороонд булагдсан гашуун түүх бий ажээ. Тэрээр ХХ зууны үеийн Нью Йорк, Лонг Айленд , Рокленд болон Уэстчестер мужийн хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байсан туршлагатай хот төлөвлөгч байсан гэдэг.


Түүний удирдлаган доор Манхэттений "The LOMEX" хурдны замыг байгуулах ажил 1941 онд эхэлсэн ч 1960-аад оныг хүртэл хойшилж энэ хугацаанд түүх дурсгалын газруудыг сүйдэлж, 1900 гаруй айл өрх бизнес эрхлэгч 800 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг явуулж байсан ч хурдны замын олонх нь түүний төлөвлөснөөр баригдаж байгаагүй юм байна.


c3cf617c90ca7855998540f5cea0d2d2


Тим ба Лей МакКолл
АНУ-ын Индиана муж улсын засаг захиргааны төв Индианаполис хотноо 

d36d57ebfd5f6e1ee7aee58b3c135648

9cd136f66b315bea2f2a9ebcd19ad1e4


6003311457520f5d53634b79f19e4591


Илгээх | 108 хүн уншсан | Бичсэн: Nomuna Nona

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1) | :

Hooh YAmar Sonin yum be Uneheer Sonirholtoi
Saruul хэзээ бичсэн: 09:12, 2014-04-29 | |

Шинэ нийтлэлүүд

Кока коланы тухай 12 баримт

 Бидний амтархан уух дуртай хийжүүлсэн ундааны нэг бол кока кола билээ. Кока колаг дэлхийн өнцө...

Гиннесийн сонирхолтой дээд амжилтууд

Дэлхийн хамгийн их борлуулалттай бөгөөд тэр хэрээрээ хамгийн их хулгайд алдагддаг ном бол ...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №2

 Өмнөх нийтлэлийнхээ үргэлжлэлийг та бүхэндээ хүргэж байна.Барууны хэв маягийн “үс засалт...

Орон оронд хориотой байдаг хачирхалтай зүйлс №1

Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газра...

"Флиндерс чейз" үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 Кенгуру /орчуулбал имж/ гэх зугаатай нэртэй нэгэн арлын баруун хэсэгт Австрали нутгийн хамгийн...

Гайхалтай байгалийн үзэгдэл /зураг/

 Бид бүхний амьдарж буй өлгий эх дэлхий маань өөрөө тэр аяараа гайхамшиг. Дэлхий дахинд өдөр бү...

Дэлхийн хамгийн том гол мөрнүүд

 АМАЗОНК     Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо...

Сонирхолтой амьдралын хэв маягтай хүмүүс

Заримдаа бид энгийн амьдралаас уйдах нь бий. Юу ч хиймээргүй санагдаж цагийг хий дэмий өнгөрүүлж бай...

Хамгийн зөрүүд 10 хүн

Хүн бүрийн зөрүүд зангийн тухай ойлголт харилцан адилгүй. Эх оронч сэтгэлээр зөрүүд зан гаргах нэгэн...

Түүхэн дэх хамгийн өндөр эрэгтэй хүмүүс

Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр биетэй хүмүүсийн биеийн хэт өсөлт нь өнчин тархи...

Санаанд оромгүй тохиолдлууд

 1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн у...

Сайн байна уу?

 Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ 7 хоногийн мэнд хүргэе. Удахгүй та бүхэндээ шинэ сонин сони...



Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 20517 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax